“Масик амралтын хурдаар”

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

“Масик амралтын хурдаар”

Хойд Солонгост анхны уулын цанын амралтын газар нээгдэж, гадаадын сурвалжлагчдыг урьжээ. "Масик" гэх тэгш өндөрлөгт баригдсан энэхүү цогцолборыг нэг жилийн хугацаанд босгожээ. Богино хугацаанд уг амралтын төвийг барьсан нь тус улсад “Масик амралтын хурдаар” гэсэн хэллэг гараад байна. 

"Масик" амралтын төвд янз бүрийн төвшний 11 замтай бөгөөд хамгийн урт зам нь таван км үргэлжлэх аж. Гадаадын жуулчдад зориулсан англи хэлний орчуулагч нар ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн гурван төвтэй. Зарим үед шаардлагатай нөхцөлд үйлчлүүлэгч нарыг нисдэг тэргээр Пеньянд хүргэж өгөх аж. Зочид буудлаас гадна хэд хэдэн ресторан ажиллаж байгаагаас 25 метрийн усан бассейн нээгдсэн байна.

Орон нутгийн жуулчны байгууллагаар дамжин гадаадынхан ч амрах боломжтой ажээ. Үнийн хувьд ойролцоогоор 30 орчим еврогийн ханштай байх бөгөөд дээрх үнэ бүрэн тогтоогдоогүй байна.

Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард Тэдонган гол дээр асар том усан парк нээсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж