Хил дээр хураагдсан үнэт зүйлийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Хил дээр хураагдсан үнэт зүйлийг шилжүүлнэ

Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулларгад шилжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Тухайн эд зүйлийг төрлөөр нь ялгаж музейн сан хөмрөгт шилжүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг ч өнөөг хүртэл бүртгэхгүй явж иржээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан одоо Гаалийн ерөнхий газарт хадгалж буй  түүх соёлын дурсгалтай, үнэт зүйлсийг  холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа аж.  ймд түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлж, шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалж хамгаалдаг  болохоор  ийнхүү журам гаргалаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж