Тахарын албыг Ц.Азбаяр удирдана

Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Тахарын албыг Ц.Азбаяр удирдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр байгуулагдаж байгаа Тахарын албан даргаар дэд хурандаа Ц.Азбаярыг томиллоо. Ц.Азбаяр нь өмнө нь Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан аж.

Эрхзүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас Тахарын албаны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулсан. Хуулийн хэрэгжилт энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү тус албаны бүрэлдэхүүнийг сонгон, бүрдүүлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж