
Консалтингийн
Galaxy Entertainment Group компанийг үндэслэгч бөгөөд Макаогийн хэд
хэдэн казиногийн эзэн Луи Че Ву Азийн хамгийн баян хүн боллоо. Үүнийг
Index Bloomberg Billionaires индекс гаргасан байв.
Bloomberg
мэдээлснээр, хятад бизнесмений хөрөнгө өнгөрсөн онд 3,5 тэрбумаар өсөн
одоо 29,6 тэрбум доллар болсон байна. Уг чансааны өнгөрсөн оны тэргүүн
Ли Ка-шинийнхаас Луигийн хөрөнгө 100 сая доллараар илүү гарчээ.
Galaxy
Entertainment Group компанийн хувьцааны 65 хувийг Луи Че Ву эзэмшдэг ба
Макаогийн 35 кизоног удирддаг уг компанийн хөрөнгө өнгөрсөн онд 129
хувиар өссөн байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Луи Че Ву Азийн хоёр
дахь баян, энэ оны эхэнд Гонконгийн хамгийн баян хүнээр тус тус тодроод
байна.