Багануур дүүрэгт гэмт хэрэг зургаан хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Багануур дүүрэгт гэмт хэрэг зургаан хувиар өсчээ

Багануур дүүргийн прокурорын газраас гаргасан судалгаагаар тус дүүрэгт 2013 онд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Үүнд хүний амь нас бие эрүүл мэндийн эсрэг, бусдын эд хөрөнгө залилан мэхлэх дээрэмдэх, хулгайлах гэмт хэргүүд хоёроос есөн хувиар өсчээ.
 
Өнгөрсөн онтой харьцуулахад танхайрах гэмт хэрэг буурсан бол бусдын эд хөрөнгө завших, хүчиндэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргүүд өмнөх оныхтой харьцуулахад өмнөх оны түвшинд байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж