Өмнөд Суданы хотыг бүрэн устгажээ

Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданы хотыг бүрэн устгажээ

Фото: REUTERS

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөх Иван Симонович Өмнөд Суданы мөргөлдөөнд оролцогч талуудыг гэмт хэрэг хийж байна гэж буруутгалаа.

Тэрээр ВВС-д ярилцлага өгөхдөө, Бор ба Бенту хотуудыг хий үзэгдлийнх болсон гэв. Бенту хотыг дээрэмдэн тоноод шатаан бараг газрын хөрснөөс арчсан байна гэж тэр хэлэв.

Өмнөд Суданд мөргөлдөөн өнгөрсөн арванхоёрдугаар сараас үргэлж байгаа юм. Ерөнхийлөгч Салва Киир дэд ерөнхийлөгч Риек Мачаыг төрийн эргэлт хийх гэсэн хэмээн буруутгасны дараа мөргөлдөөн эхэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж