“Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан энэ хэргийн хавтаст хэргээс сөхөхөд,
Н.Хүрэлсүх нар нь “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар, 21.440 сая төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара “ ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд 240 сая төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.