Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНФУ-ын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Франц Улсын Сенатын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Франц парламентийн бүлгийн дарга  Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчдийг  БНФУ-ын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нь Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж байсан бөгөөд тэрээр Францад төдийгүй Европын нөлөө бүхий улс төрчдийн нэг юм.

Мөн уул уурхай, эрчим хүч, төмөр зам, сансрын болон цэрэг стратегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Астриум, Арева, Аэрлинк, Систра зэрэг компаниудын удирдлагууд монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Монгол, Франц улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буйг үйл ажиллагаа, хамтрах хүрээ болон санхүү, технологийн ололтоороо дэлхийд хоёрдугаарт ордог Астриум компанийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. 


Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж