Нэгдүгээр сарын тэмцээний зургаа дахь өдөр их аварга Хакүхо Аоиямаг давснаар зургаан даваатай башёг ганцаараа тэргүүлж байна.
Энэ өдөр Какурюү М.Ананд, Шёхозан, Эндо, Точиновака болон Токушёрюү нарын таван бөх учраагаа давснаар таван даваа, нэг унаатай явна.
Жюүрёо зиндааг Чиёомару зургаан даваатай тэргүүлж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Азүмарюү С.Тодбилэг, Саданоуми нарын гурван бөх таван даваатэй удаалж байна.
Оны тэргүүн Хацу башёг 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнжөөд байгаа. Харин их аварга Хакүхогийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг озэки Кисенасато дөрвөн даваа, хоёр унаатай явна.
Маргааш их аварга Хакүхо хоёр даваатай Тоёохибикитэй, какурюү М.Ананд дөрвөн даваатай Болгарын Котоошюүтэй оноолт таарчээ.