
“Тэртээх ертөнцийн хөгжимчин” уран бүтээлийн продюсерээр Т.Билэгжаргал ажиллаж буй гэнэ. Тэрээр өмнө долоон киноны гол дүр болон 14 киноны туслах дүрүүдийг бүтээж байсан бол энэ удаад кино продюсерээр ажиллаж байгаа гэнэ.
Хамгийн сонирхолтой нь, тус бүтээл нь гэгээн хайрын өдөрт зориулан хийгдсэн бөгөөд хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх ажээ. Хосуудад зориулсан хайрын кино тун удахгүй нээлтээ хийх нь ээ.
Э.ТЭКҮ