
“Азийн загварын долоо хоног” наадмыг санаачлагч “Group fashion week”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “IMEX corporation LLC” компаний гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэн-Эрдэнэ, “MGL media group”-ийн захиарал Э.Батхүү, “Andra” модел агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэл нар болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд тэдний хэлж буйгаар наадмыг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчдэд хүргэх гэнэ.
Өнгөрсөн жил Японд болсон тус наадам 2014 онд Монголд, 2015 онд Узбекистанд, 2016 онд Индонезид болох ажээ.
Э.ТЭКҮ