Д.Тэрбишдагва гишүүн “даалгавраа” сайн хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва гишүүн “даалгавраа” сайн хийжээ

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцүүлэг сүүлийн хэд хоногийн халуун сэдвийн нэг байсаар байна. Төмөр замын өргөн нарийн царигнаас болж Х.Баттулга, Д.Тэрбишдагва нарын гишүүд санал зөрөлдөж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногын чуулган дээр “өргөн царигийн зардал ихтэй, үр ашиг муутай, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг барилга барьж шийдэхгүй” гэх Д.Тэрбишдагва гишүүний шүүмжлэлийг салбарын сайд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Түүх сайн унш. Герман улсын түүхийг унш л даа. Гэр хороололд байгаад байх нь зөв юм уу, Дэлхийн дайны дараагаар Герман улс барилгажилт өрнүүлж байж л утаанаасаа салсан шүү дээ” хэмээн сургасан юм.

Харин өнөөдрийн чуулган дээр УИХ-ын гишүүн Тэрбишдагва “Х.Баттулга намайг Германы тухай унш гэсэн. Би сайн уншиж байгаа. Бүр хоёр хэл дээр уншиж байгаа шүү” гэдгээ хэллээ. Мөн төмөр замын бодлого үндсэн чиглэлээсээ өөр зүйл болчихоод байгаа талаар дахин шүүмжилж ажлын хэсгийн тайлбар өгөх хүмүүст мэргэжлийн хүмүүсийг оруулж ирэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж