Өнгөрсөн жилд Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн хүүтэй орон сууцны зээл, нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавьсан байна. Ард иргэдийн халаас, цаг заванд хэмнэлттэй үйлчилгээнүүдийг шинээр санаачлан, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудын үр дүн гарч эхэлсэн зэрэг олон ажлаа Ерөнхий сайд танилцууллаа. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.
Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Галт зэвсгийн тухайн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.