Ц.Цогзолмаа НАМЭХ-г тэргүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа НАМЭХ-г тэргүүлэхээр боллоо

МАН-ын  дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордноо болж,  шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Ингээд гишүүдийн 64,9 хувийн саналаар Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмааг НАМЭХ-ны шинэ Ерөнхийлөгчөөрөө сонгожээ. 

НАМЭХ-ны Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсноор ийнхүү шинэ Ерөнхийлөгчийг сонгох болсон юм. НАМЭХ-ны VI хуралдаанд 267 төлөөлөгч сонгогдсоноос 215 нь хүрэлцэн ирснээр 81 хувийн ирцтэй хуралдсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж