Японы төмрийн үйлдвэрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Японы төмрийн үйлдвэрт гал гарчээ

Японы төв хэсгийн Айчи мужийн Нагояа хотод орших төмрийн үйлдвэрт өнөөдөр /I.17/  том хэмжээний гал гарсан байна. Японы албаныхны мэдээлснээр “Nippon Steel & Sumitomo Metal Corp.” корпорацийн төмрийн үйлдвэрт их хэмжээний гал гарсан аж. Одоогоор гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд хүний амь хохирсон, гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн галын шалгааныг гал бүрэн унтарсан хойно тодруулах гэнэ.

3000 орчим ажилчинтай төмрийн үйлдвэрт төмөр хавтан, хоолой үйлдвэрлэдэг байна.

Үүнээс өмнө энэ нэгдүгээр сарын 9-нд Японы Йоккайчид орших “Mitsubishi Materials” компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос таван хүн амь үрэгдэж, олон тооны ажилчин гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж