Чуулганыг нээж, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунхорол тайлан илтгэл тавьж, МАН-ын дарга М.Энхболд намын үйл ажиллагаа, бүтэц дүрмийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, намын бүлэг өнөөдөр УИХ-д цөөнх байгаа ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, зөвхөн нам, намын эрх ашиг гэж харахгүйгээр бодлого чиглэлээ улс орны нийгэм эдийн засгийн амьдрал руу хандуулж ажиллаж байгааг онцолсон юм. МАН-ын XXVII Их хурлаараа удирдлагаа шинэчлэн, дүрэм мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батласан. Их хурлын дараа Монгол Ардын Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд чуулганаа зарлан хуралдуулдаг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор НАМЭХ хамгийн түрүүнд чуулганаа зарлан хуралдуулж буй нь энэ юм. НАМЭХ дүрмээ шинэчлэн баталснаар бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч сонгож, тэдгээр эмэгтэйчүүд намын бүс хариуцсан нарийн бичгийн дарга нарын адил бүс хариуцаж ажиллах юм байна.
Яг одоо НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгохоор санал хурааж байгаа юм байна.