Алтаар дотуур хувцас урлажээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Алтаар дотуур хувцас урлажээ

Фото: China News

Өмнөд хөршийн Хубей мужийн Ухань хотын нэгэн тансаг эдлэлийн дэлгүүрт алтаар урласан дотуур хувцсыг танилцуулж, олны нүдийг хужирлажээ. Энэ чамин эдийг бүтээхийн тулд таван дархан хагас жилийн турш ажилласан гэнэ. Гурван кг орчим жинтэй уг дотуур хувцас таван сая юаниар үнэлэгдэж байна. Дотуур хувцаснаас гадна тус дэлгүүрт алтаар хийсэн туулай, алтан шаахай, зүүлт зэргийг үзүүлэндээ тавьжээ.

Хятадуудаас өмнө Туркийн дизайнер Ахмет Атакан тус бүр нь 138 мянган ам.долларын үнэтэй найман даашинз хийж, борлуулжээ. Өнгөрсөн сард Хонконгт мөн очир эрдэнийн гутал худалдаалсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж