Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бүртгэл өнөөдөр дуусна

Хөдөлмөрийн яам 2013 онд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд  улсын хэмжээнд нийт 6417 хүн суралцан төгссөнөөс 5087 хүн буюу 79 хувь нь ажлын байртай болжээ. Энэ онд тус хөтөлбөр үргэлжилж, эхний ээлжийн бүртгэл өнөөдрөөр дуусч байна. Энэ жилээс ажил олгогчийн бодит захиалга дээр үндэслэн 7000 мэргэжилтэй ажилтныг бэлтгэн ажлын байртай болгох зорилт тавьсан байна.  Үүнээс гадна сургалтын модулийг өөрчилж, дадлагын хугацааг уртасган, онолын буюу танхимын сургалтын хугацааг багасгасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 585 ажил олгогчоос 5288 ажлын байрны захиалга, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 5398 иргэн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдийг ярилцлагад хамруулж, гэрээ байгуулах юм байна.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж