
Малын индекжүүлсэн даатгалыг өмнө нь гурван аймагт туршиж байсан нь амжилттай болсон учраас ийнхүү орон даяар хэрэгжүүлэхээр хуулийн төслийг санаачилсан юм. Мал бага хоргоддог газар эрсдэлийн хувийг бага, их гэдгээр нь зохицуулалт хийх нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байлаа. Гишүүд санал хэлсний дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдээр санал хурааж 93 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Ингээд үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөж, үдээс хойш 14.00 цагт Засгийн газрын цагаар үргэлжлэхээр боллоо.
Ш.ЧИМЭГ