Литва улсын Засгийн газар тус улсыг
Европын нэгдсэн валютын бүсэд нэгтгэх хуулийн төслийг дэмжсэн тухай
Delfi агентлаг мэдээлэв. Одоо төслийг Сейм нь хаврын чуулганаараа батлах
юм. Литва улс 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс евро гүйлгээнд орно гэж
найдаж буйгаа тус улсын Сангийн яамнаас мэдэгджээ. Латви энэ жилийн
нэгдүгээр сарын 1-нээс евро мөнгөтэй болсон билээ.

Европын
нэгдсэн валютад орох нь Литвагийн хөрөнгө оруулалтын боломжийг
нэмэгдүүлэх юм. Хуулийн төсөл нь еврод шилжихэд бэлтгэх, үндэсний мөнгөн
тэмдэгт литийг гүйлгээнээс гаргах зэргийг зохицуулах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР