
Жагсаал, цуглааны эсрэг чиглэсэн шинэ хуульд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй майхан барихыг хориглож, Засгийн газрын гишүүдийг гүжирдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх гэх мэт заалтууд багтсан аж. Харин сөрөг хүчнийхний зүгээс үүнийг хууль бус хэмээн үзэж, эрх баригчид ард иргэдийн эсрэг цэргийн хүч ашиглахыг санаархаж байна гэж буруутгажээ. Украины хууль тогтоогчид жагсаал, цуглааны эсрэг чиглэсэн хуулийг батлахын яаравчилсан учир ердийнхөөр цахим санал хураалт явуулалгүй шууд гар өргүүлэн шийдсэн гэнэ.
Үүний зэрэгцээ Украины жагсагчид нийслэл Киев хотын Тусгаар тогтнолын талбайг хашсан хамгаалалтын саадны ард майхан барьж суурьшаад байгаа аж.