Осолд орсон хүмүүсийн биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Осолд орсон хүмүүсийн биеийн байдал хүнд байна

Нийслэл хотод уржигдар авто тээврийн хоёр том осол гарч, газар дээрээ хоёр ч хүн амь насаа алдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа дахин хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх ослын улмаас 20 гаруй хүн Гэмтэл согогийн сэргээн засах үндэсний төвд хүргэгдсэн юм. Түүнээс 10-аад хүн эмнэлэгт, тав нь яаралтай тусламжийн тасагт хэвтсэн. Түүнээс өчигдрийн байдлаар маш хүнд хоёр хүн хэвтэж байсны нэг нь нас барсан байна. Энэ хүн Баянхошууны авто ослын үед хүргэгдэж ирсэн нэр, хаяг нь тодорхойгүй хоёр хүний нэг нь байжээ. Өнөөдрийн авсан мэдээгээр сэхээнд дөрвөн хүн хэвтэж байгаагаас нэг хүн нь сэхэх найдваргүй хүндхэн байгаа аж. Мөн Хан-Уул дүүрэгт осолд орсон хоёр хүний бие мөн адил хүндхэн байгаа бол Баянхошууны авто ослын буруутан болсон шаланз маркийн автомашины жолоочийн биеийн байдал ч хүндхэн байна. Эмч нар осолд орсон дээрх хүмүүсийн амь насыг аврахаар шаргуу ажиллаж байгаа ч найдлага тун бага байгаа гэж байна.  
 
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж