Жиргээчид бие биесээ цэцэрхэх болсныг шүүмжилж эхлэв бололтой. Сүүлийн үед жиргээнд зүйр цэцэн үг моодонд орох болж. Ямартай л жиргээнд тэнэг хүн байхгүй, фэйсбүүкт царай муутай хүн байхгүй гэх хэлц гархав дээ. Энэ талаар нэгэн жиргээч “Orgil @Orgil31. Нэг л их загнасан, заасан, зовлосон, сургасан л бичвэрээр жиргээ дүүрч дээ… үзэл бодлын уралдаан, солилцоо гэж байхаан ч больж…” гэжээ. Монгол ардын зүйр цэцэн үг бүр ухаажуулж, урам зориг өгөхүйц байдаг онцлогтой. Сүүлийн үед жиргээчид ч гэсэн олон таван үггүйгээр зүйр үг, адартнуудын хэлсэн онч мэргэн үгсийг хэрэглэхийг илүүд үздэг болж. Өчигдөр л гэхэд зарим жиргээчдийн зүйр үгс хамгийн их РТ буюу шэйрлэгдсэн байсан юм.
-Badamdorj J. Mongol @bmongol. Жаргах цагт зовсон өдрүүдээ бүү март. Сайн явахдаа өөрт тань тусалсан хүмүүсийг бүү мартаарай.
-Amandikh Bakhit @Amandikh. Эрдэнийн чулуу шаварт унасан ч урдынх шигээ үнэтэй, элсний хэлтэрхий тэнгэрт очсон ч газарт байсан шигээ үнэгүй. #Фёдор_Достоевский
-Ariuntungalag @ariuntungalagn. Ерөөлтэй хүмүүс учирч Ёроолтой саванд ус тогтдог.
-Алтан. Алим. @altanalim. Энд жиргэж, хүн муулж суухаар таануус жаахан юм хум унш айн? Ойлгодоггүй юм бол цээжил. Энгийн юман дээр поп хийчих юм.
-Б.Буянзаяа @BuyanzayaB. Ямар ч муу хүнд сайхан чанар байдаг.Яаж хархараас шалтгаална.
Жиргээчдийн мөнхийн сэдэв утаа. Энэ өдөр мөн л яригдав. Утаатай өдөр утаа, төр засгаа үзэн ядна, утаа гайгүй өдөр сайхан байгааг нь жиргэнэ.Үнэхээр утаа гамшгийн хэмжээнд очсон нь үнэн. Төр засаг нь ч үүнийг албан бусаар хүлээн зөвшөөрчихсөн. Нэгэнт л ийм байдалд өртсөн бол одоо үүнээс гарах зөв гарцыг хайх хэрэгтэй. Утааны талаар жиргээчид,
-Ундрам @Undram. 2012-д агаарын бохирдл-с болж УБ-т едерт 9 хvн амьнасаа алдаж бсан
-Алтан. Алим. @altanalim. Утаа гэхээр бүгд таг чиг.Хүн муулах,ховондоо гаршсан улаан сухайнууд энүүгээр дүүрэн бна. Ажил хийдэг хүн байдаг юм уу?
-Sainbat @sainbat. Утаа ялгаруулдаггүй автобусыг дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ сайн тал шүү.
-З.Энхболд: Утааг арилгахын тулд албадлагын арга хэмжээ авна
Э-Erdenebaatar.G @ErdenebaatarG. Утаагүй гэдэг зуухыг зарим иргэд авчихаад идшээр солиод хуучин утаатай гэх зуухаа УБ-д ашигладаг иргэд бна.Ийм бхд УБ-д утаа багасахгүй дээ
-Uuganbayar @Uugaa_tv. Энэ утааг бууруулах гарц орон сууц. Тэгвэл амины орон сууц барих боломжийг төр хангаж өгүүл зүгээр байх. Наандаж 8% зээлд хамруулах
Энэ өдрийн сайхэн мэдээ бол Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж, байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэлсэн талаар мэдээ байлаа. Үйлдвэрлэлээ дэмжиж, бид эх орондоо үйлдвэрлэдэг болно гэдэг сайхан зүйл. Хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авдаг бидний хувьд эх орондоо автобус угсарч байгаа нь сайшаалтай. Энэ жил Засгийн газраас үйлдвэрлэлд нэг их наяд төгрөгийг зарцуулахаар болсон. Нэг их наяд төгрөгийг хэн нэгний халаас руу нэг ширхэгийг ч оруулахгүйгээр үйлдвэрлэлээ дэмжвэл ирэх жил бид олон өөрчлөлтийг харна гэдгийг хэлэх жиргээчид олон байсан шүү.
-Цахиагийн ЭЛБЭГДОРЖ @elbegdorj. Манайхан автобус үйлдвэрлэжээ. Угсарчээ. Олон юмыг өөрсдөө хийжээ. Удахгүй үйлдвэрлэнэ. Ихэнх оронд ингэж л эхэлсэн.
-Ш.Отгон-Өлзий @otgonulzii. Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ.
Цагаан сарын баяр гээд жиргээ нам жим байх шиг. Жиргээчид өчигдөр утаа, үндэсний үйлдвэрлэл, зүйр цэцэн үгээр цэц булаацалдав. Харин өнөөдөр тэд юуг онцлох бол.