Mах төдийгүй сүүгээр хангах бүрэн боломжтой

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Mах төдийгүй сүүгээр хангах бүрэн боломжтой

Монгол
Улс уг нь гурван сая хүрэхгүй хүн ам, 45 сая малтай. Дотоодынхоо
хэрэгцээг мах төдийгүй сүүгээр хангах бүрэн боломжтой. Гэвч мах нь олдоц
элбэг ч үнэ өндөр, сүү ч ялгаагүй өндөр үнэтэй байдаг. Тиймээс ч
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд тушаал гаргаж, стратегийн хүнс болох сүү
импортлох сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Монгол Улсын Хүнсний
тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.8 дахь заалт болон Засгийн газрын
2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох,
импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны
эхний хагас жилдстратегийн хүнс-сүүимпортлох зөвшөөрөл олгох юм байна.
Ингэхдээ 1-10 хувийн  тослогтой шингэн сүү  250,4 тонн, хуурай сүү
2395,4 тонн импортлон оруулж ирэх ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж