Принц жиү-жицүгийн хөх бүстэй

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Принц жиү-жицүгийн хөх бүстэй

Попын
хаан агсан Майкл Жексоны дунд хүү Принц жиү-жицү бөхөөр идэвхтэй
хичээллээд багагүй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Түүнчлэн 16 настай Принц
жиү-жицү бөхийн “Gracie Academy”  хичээллэдэг бөгөөд хөх бүстэй аж.
Жиү-жицү бөх нь цагаан, хөх, үзмэн ягаан, бор, хар гэх мастерийн таван
зэрэглэлтэй гэнэ. Харин Жексоны бага хүү 11 настай Бланкет каратэгийн
хөх бүстэй аж.

Үүний зэрэгцээ Жексоны гэр бүл Лондонгийн
“Lloyd"s” даатгалын байгууллагын эсрэг үүсгэсэн олон сая ам.долларын
шүүхийн заргад ялалт байгуулаад байгаа гэнэ.

Тус даатгалын
байгууллага нь Майкл Жексоныг 2009 оны зургадугаар сард нас барахаас
хоёр сарын өмнө түүний тоглолтондоо ирэхгүй байх болон цуцалснаас үүдэх
хохирлын даатгалыг цуцалсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж