Шаамар суманд юу болоод байна вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Шаамар суманд юу болоод байна вэ?

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид болон иргэний төлөөлөл  өнөөдөр  сэтгүүлчдэд хандлаа.

Иргэдийн мэдээлснээр Шаамар сумын “Хогийн хонхор” нэртэй газраас хэмжээний буюу 21 мянган куб.метр хайрга олборлож, хайрга гаргаж авсан газартаа тэр хэмжээний хогийг хийж булсан байна. Энэхүү газар нь тус сумын ард иргэд, мал амьтны ундаалдаг ус буюу Орхон голын сав дагуу оршдог аж. 4000 гаруй хүн амтай Шаамар сумын айл өрхийн 99 хувь нь газар тариалан эрхлэн амьдардаг.  Бүгд хашаандаа газрын өнгөний устай буюу 2,5-3 метр гүн худагтай, худгийнхаа усыгууж, ногоогоо тарьж ургуулдаг аж. Гэтэл худгийн усны эх үүсвэр болсон голын сав дагуух газар 20-30 жил хуримтлагдсан ахуйн хогноос гадна үхсэн малын сэг зэм, эмнэлгийн хог хаягдал болон химийн хорт бодисуудын уут сав зэрэг хогийг булсан нь усыг бохирдуулжээ. Уг уснаас уусан үхэр үхсэнийг эзэн нь шинжлүүлэхэд “Хог идэж үхсэн” гэсэн дүгнэлт гарсан байна. Шаамар сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Ф.Серикбол  “Өнгөрөгч оны 5-6 сард болоод өнгөрсөн. Хогийн хонхор буюу хогийн цэгийн орчим их хэмжээний хайргатай байсан. “Өгөөмөр баян булаг”, “Гүн жоос” гэх хоёр компани бидний тооцоолсноор 21 мянган куб.метр хайрга олборлосон. Гэрээндээ “хогийг цэвэрлэнэ” гэж заасан болохоор булсан гэж ойлгож байгаа. Тэд хогийг нь зүгээр уул руу шахаад орхичихгүй, голын ай сав дагуух газар луу олборлосон хайрганыхаа оронд хийчихэж байгаа юм. Тэдний булсан хогонд маш их хор агуулагдсан байсан болохоор ус бохирдож, үүнээс болж ард иргэд, мал амьтны эрүүл мэнд хохироход хүрээд байна” гэлээ.

6Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар өнгөрөгч дөрөвдүгээр сард томилогдсон аж. Сумын ИТХ-аас 2011 оны зургадугаар сарын 24-нд хайрга олборлохыг хориглосон тушаал гарсан байсан ч Засаг дарга М.Баярбаатар хувийн компаниудтай  олон жил болсон хур хогийн цэвэрлэж өгнө, хогийн цэгт цементээр дөрвөн тал хашаа барина, зам тавьж өгнө гэсэн гэрээ хийжээ. Ингээд хур хогийг цэвэрлэж байгаа нэртэй голын ай савд булсан талаар тэд ярилаа. Сумын уугуул  иргэдийн хувьд голын эх газар булсан  хортой хур хогийг цэвэрлүүлэх, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгуулага Шаамар сумынхны ууж байгаа уснаас дээж авч,  үнэн бодитой шинжилгээ хийхийг хүсч байгаа аж. Мөн   энэ асуудлаар Ерөнхий сайдад  хүсэлт  хүргүүлэхээр бэлдсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж