Гаалийн
статистик мэдээллээс харахад, улсын хилээр оруулж ирж буй ангийн бууны
тоо жил тутамд өсч байгаа аж. Тухайлбал, 2009 онд 697 ширхэг, 2010 онд
881 ширхэг, 2013 онд 997 ширхэг бууг улсын хилээр зөвшөөрөлтэй оруулж
иржээ.

Хууль бус ан хийсэн хэргийн 80 хувийг нь галт зэвсгээр үйлдсэн
байдаг. Тиймээс түр сургалтад хамрагдаж, амьтан агнах, барих зохистой
арга техник, ангийн буу ашиглах техник эзэмшсэн, агнах амьтнаа зөв таньж
тодорхойлох, амьтныг хамгаалах сэтгэлгээтэй, холбогдох хууль, журмыг
таньж мэдсэн иргэнд анчны үнэмлэх олгох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж
байна.
Энэхүү журам батлагдсанаар зөвхөн анчны үнэмлэхтэй иргэн ахуйн
зориулалтаар ан агнах эрхийн бичиг авах аж.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин