Лос-Анжелост ”Алтан бөөрөлзгөнө”-ийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Лос-Анжелост ”Алтан бөөрөлзгөнө”-ийн эзэд тодорлоо

Тайз дэлгэцийнхэн анхаарахгүй өнгөрөхийг хичээдэг ч кино шүүмжлэгчид болон үзэгчид олон нийтийн анхаарлыг багагүй татдаг тэмцээний нэг бол "Алтан бөөрөлзгөнө"-ийн шагнал гардуулах ёслол билээ. Кино урлагийн тухайн жилийн хамгийн муу бүтээл, хамгийн муу жүжигчинд олгодог "Анти-Оскар" гэж нэрийддэг "Алтан бөөрөлзгөнө"-ийн 30 дахь удаагийн ёслол өчигдөр Лос-Анжелост болж өнгөрлөө. 1981 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн энэхүү арга хэмжээ нь Оскарын ёслолоос нэг хоногийн өмнө болдог билээ. Энэ удаагийн “Алтан бөөрөлзгөнө”-ийн наадамд сүүлийн 10 жилийн хамгийн муу кино болон эрэгтэй, эмэгтэй дүрийн жүжигчин гэсэн хэд хэдэн номинац шинээр нэмэгджээ. 

     "Алтан бөмбөрцөг"-ийн жилийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Сандра Баллок энэ удаад Хамгийн муу дүрийн эмэгтэй жүжигчин, Хамгийн муу хос дүрийн жүжигчин гэсэн дахин хоёр номинацийн эзэн болж амжив. Харин "Трансформерс-2" кино "рекорд" тогтоож гурван шагналын эзнээр тодорсон юм.

     Ингээд өнгөрсөн жилийн буюу 2009 оны Хамгийн муу кино номинацид нийт таван кино нэр дэвшсэнээс хэдийгээр дэлхийн кино дэлгэцээс 800 орчим сая долларыг цуглуулж чадсан ч "Трансформерс" кино шалгарсан байна. Хамгийн муу эрэгтэй жүжигчин шагналыг "Jones Brothers: The 3D Concert Experience" кинонд өөрсдийн дүрийг бүтээсэн Ах дүү Жонс хүртсэнээр анх удаа гурван хүн нэг дор тодорсон тохиолдол болов.

Хамгийн муу эмэгтэй жүжигчин Сандра Баллок /Бүгдээрээ Стивийн тухай/, Хамгийн муу туслах дүрийн эрэгтэй жүжигчин-Билли Рэй Сайрус /Ханна Монтана/, Хамгийн муу туслах дүрийн эмэгтэй жүжигчин -Сиенна Миллер /Кобрагийн шидэлт/, Хамгийн муу хос дүрийн жүжигчид номинацийн эздээр Сандра Баллок, Бредли Купер /Бүгд Стивийн тухай/, Хамгийн муу найруулагч -Майкл Бей /Трансформерс:Үхэгсдийн өшөө авалт/, Хамгийн муу кино зохиол -"Трансформерс-2", Сүүлийн 10 жилийн хамгийн муу кино– "Дайны талбар: Дэлхий"/2000/, Сүүлийн 10 жилийн хамгийн муу эрэгтэй жүжигчин – Эдди Мерфи,/"Плуто Нэшийн адал явдал", "Бүгдийг нь мэхлэх", "Шоу эхэлж байна", "Норитын занганууд", "Танилцацгаа Дэйв"/ кинонуудын дүрээр, Сүүлийн 10 жилийн хамгийн муу эмэгтэй жүжигчин –Пэрис Хилтон /"Гоо бүсгүй ба царай муут", "Лааны баримлуудын байшин"/ зэрэг киноны дүрүүдээрээ тус тус хүртжээ.
                                                                                                                                   Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж