Ингээд өнгөрсөн жилийн буюу 2009 оны Хамгийн муу кино номинацид нийт таван кино нэр дэвшсэнээс хэдийгээр дэлхийн кино дэлгэцээс 800 орчим сая долларыг цуглуулж чадсан ч "Трансформерс" кино шалгарсан байна. Хамгийн муу эрэгтэй жүжигчин шагналыг "Jones Brothers: The 3D Concert Experience" кинонд өөрсдийн дүрийг бүтээсэн Ах дүү Жонс хүртсэнээр анх удаа гурван хүн нэг дор тодорсон тохиолдол болов.
Хамгийн муу эмэгтэй жүжигчин Сандра Баллок /Бүгдээрээ Стивийн тухай/, Хамгийн муу туслах дүрийн эрэгтэй жүжигчин-Билли Рэй Сайрус /Ханна Монтана/, Хамгийн муу туслах дүрийн эмэгтэй жүжигчин -Сиенна Миллер /Кобрагийн шидэлт/, Хамгийн муу хос дүрийн жүжигчид номинацийн эздээр Сандра Баллок, Бредли Купер /Бүгд Стивийн тухай/, Хамгийн муу найруулагч -Майкл Бей /Трансформерс:Үхэгсдийн өшөө авалт/, Хамгийн муу кино зохиол -"Трансформерс-2", Сүүлийн 10 жилийн хамгийн муу кино– "Дайны талбар: Дэлхий"/2000/, Сүүлийн 10 жилийн хамгийн муу эрэгтэй жүжигчин – Эдди Мерфи,/"Плуто Нэшийн адал явдал", "Бүгдийг нь мэхлэх", "Шоу эхэлж байна", "Норитын занганууд", "Танилцацгаа Дэйв"/ кинонуудын дүрээр, Сүүлийн 10 жилийн хамгийн муу эмэгтэй жүжигчин –Пэрис Хилтон /"Гоо бүсгүй ба царай муут", "Лааны баримлуудын байшин"/ зэрэг киноны дүрүүдээрээ тус тус хүртжээ.
Л.Золбаяр