орчны статистик мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг
боловсронгуй болгох, мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал
солилцох уулзалт өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. Уулзалтад
БОНХ-ийн Сайд С.Оюун, Үндэсний статистикийн хорооныдарга С.Мэндсайхан,
Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдөлмөр, яамны мэргэжилтнүүд,
статистикч, шинжээч нар оролцов.
Одоогоор байгаль орчны
статистик мэдээллүүдийг ҮСХ-ны даргын 2010 оны 1/173 тоот тушаалаар
баталсан “Байгаль орчны статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-аар
цуглуулдаг. Тодруулбал, БОНХЯ-ны 18 захиргааны мэдээний маягтаар 313
үзүүлэлт, ОБЕГ-ын нэг захиргааны мэдээний маягтаар 25 үзүүлэлт, ЦУОШГ-ын
нэг захиргааны мэдээний маягтаар долоон үзүүлэлт гээд тооцохоох нийт
345 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулдаг байна. Цаашид байгаль орчны
статистик мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй
болгох шаардлагатай байгаа тул БОНХ-ийн Сайд С.Оюун, Үндэсний
статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нар хоёр жилийн хугацаатай
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд
байгаль орчны статистик үзүүлэлтийг боловсронгуй болгон тооцох маягт,
аргачлалыг шинэчлэх, Байгаль орчин, эдийн засгийн данс бий болгох,
ногоон эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал,
арга зүй, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэх чиглэлд хамтран
ажиллана.