Эмма Уатсон найз залуутайгаа далайн эргээр

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Эмма Уатсон найз залуутайгаа далайн эргээр

Холливудын чадварлаг залуу жүжигчдийн нэг Эмма Уатсон шинэ найз залуу болон гэр бүлийнхэнтэй нь Карибын тэнгист амарч явна. Эмма Уатсоны шинэ хайрын эзэн нь Оксфордын их сургуульд сурдаг Маттью Жанней гэгч өөрөөс нь хоёр дүү залуу аж.

21 настай Маттью дундад зууны үе болон орчин цагийн хэлний ангид сурдаг бөгөөд их сургуулийнхаа регбийн багийн тоглогч гэнэ.

“Харри Поттер” цувралын ухаалаг, сэргэлэн охины дүрээрээ алдартай Эмма Уатсон өнгөрсөн зун удаан хугацаанд үерхсэн найз залуу Уилл Адомовичээс салсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж