“Оюутолгой”-н үйлдвэрлэлийн 2013 оны жилийн эцсийн тайланг албаныхан гаргасан бөгөөд өнөөдөр нэгтгэн мэдээлж байна.
“Рио Тинто” компани өөрийн шууд удирдлаган дор буй аж үйлдвэрийн нэгжүүд, ялангуяа “Оюутолгой” төслийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг гаргадаг ёсоор 2013 оны дөрөвдүгээр улирлын тайланг гаргаад удаагүй байгаа ажээ.
Цаашид, улирал бүрийн дараагийн сард “Оюутолгой” компанийн цахим хуудсанд энэхүү тайлан мэдээг тавьж байхаар болжээ.
Дараагийн тайланг ирэх дөрөв, долоо, аравдугаар сард тус тус гаргах юм байна.
Түүнчлэн өнгөрсөн оны эцсийн байдлаар 26400 тонн зэсийн баяжмалыг худалдсан бөгөөд энэ жил “Оюутолгой”-н боловсруулах үйлдвэрээс 150-175 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар төлөвлөсөн юм.
У.БОЛОР