Нэвтрүүлэгч Б.Гантигмаа: Сайхан мэдээ дуулгая

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа: Сайхан мэдээ дуулгая

МҮОНТ-ийн
нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдраар өвдсөн эгч Болормаадаа донор
болон, элэгнийхээ хагасыг өгөх хагалгаанд орох болсон юм. Үүнтэй холбогдуулан
урлаг соёлыхон нэгдэж, хандивын тоглолт хийж, эмчилгээний зардалд нь тус хүргэж
байсан билээ.

Харин тэдний хагалгаа
амжилттай болсон тухай сайхан мэдээг Гантигмаа ээждээ дуулгажээ. Одоогоор нэвтрүүлэгч
Б.Гантигмаа тасагт шилжээд байгаа бөгөөд түүний эгч Болормаа удахгүй тасагт
шилжих төлөвтэй байгаа гэнэ.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн
ээж МУГЖ Ш.Дэлгэржаргал охинд нь амьдрал бэлэглэж, санхүү болон сэтгэлийн дэм
хүргэсэн Монголынхоо бүх хүмүүст баярласан сэтгэлээ илэрхийлж байна.  

Эх сурвалж: http://cosmopolitan.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж