“Азийн загварын хоног” Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

“Азийн загварын хоног” Улаанбаатарт болно

“Азийн загварын долоо хоног-2014” ирэх наймдугаар сарын 28-31-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм байна. Өнгөрсөн жилийн “Азийн долоо хоног” нь Япон улсад болж өнгөрсөн бөгөөд  40 гаруй оны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болсон ажээ.

Манай улсад байгуулагдах уг томоохон арга хэмжээний үеэр Азийн 30 гаруй орон, Латин Америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон нийтдээ 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон дэлхийн томоохон орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа ажээ. “Азийн загварын долоо хоног 2014”-т манай улсаас 50 гаруй модель, таван дизайнер, таван үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнерууд, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт наймдугаар сарын 1-нээс өмнө болох гэнэ.

“Азийн загварын долоо хоног”-ийн талаар маргааш “Blue sky tower”-т 12 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж