2010 FIFA World Cup Opening celebration concert HDTV + Шууд vзэх

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

2010 FIFA World Cup Opening celebration concert HDTV + Шууд vзэх

Энэхэн
мєчид дэлгэцийнхээ ард тухлан суугаа та бvхэнд энэ vдшийн мэндийг
хvргээд яг одоо ЄАБНУ-д болж байгаа Хєлбємбєгийн Дэлхийн Аварга
Шалгаруулах Тэмцээнтэй холбоотой бас нэгэн мэдээг хvргэж байна. 2010 оны
6-р сарын 10-н буюу тэмцээн эхлэхийн ємнєх єдєр Johannesburg хотын тєв
хэсэгт орших Orlando Stadium цэнгэлдэх хvрээлэнд 19 дэх удаагийн FIFA
World Cup-ыг эхлvvлэх хамгийн анхны бvх оддын тоглолт болсон билээ. Орон
нутгийн цагаар 20 цагт эхэлсэн энэхvv тоглолтын олон улсад телевизээр
дамжуулах хэсгийн ємнєх бие халаалтын тоглолтыг гvйцэтгэгчдээр Ємнєд
Африкын электроник dance хамтлаг болох Goldfish, 340ml хэмээх содон
нэртэй Африкын хєгжмийн хамтлаг, хєгжимчин Tumi Molekane нар сонгогдсон
байжээ. Гурван цагийн турш vргэлжилсэн vндсэн арга хэмжээ болох бvх
оддын тоглолтонд Америкийн дуучин Alicia Keys, Mali-гийн хараагvй хос
гэж алдаршсан хєгжмийн хоёрол болох Amadou болон Mariam нар мєн Vieux
Farka Tourе хэмээх гитарчин, дуучин эрхэм, Грэммийн шагналт дуучин
Angеlique Kidjo, Америкийн хип хоп хамтлаг Black Eyed Peas, Ємнєд
Африкын рок хамтлаг BLK JKS болон The Parlotones хамтлагууд, Ємнєд
Африкын Freshlyground хамтлаг, хєгжмийн Tinariwen хамтлаг, зургаан
удаагийн Грэммийн шагналт дуучин, хєгжимчин John Stephens, Колумбын
хєгжимчин Juanes, дуучин Shakira, Сомали-Канад гаралтай рэппэр K"naan,
Ємнєд Африкын бvрээчин Hugh Masekela, дуучин Vusi Mahlasela нарын уран
бvтээлчид дуу хуураа єргєж, 2010 FIFA World Cup-ыг эхлvvлсэн юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж