Олимп, дэлхийн аваргууд хуульч мэргэжилтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аваргууд хуульч мэргэжилтэй боллоо

Тив, дэлхий, олимпийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгаж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан олимп, дэлхийн аваргууд хуульч мэргэжилтэй болжээ. Бээжингийн олимпийн дараа 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйчийн оройн ангид элсэн орсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар нар сургуулиа амжилттай дүүргэж, өнөөдөр ромбо, дипломоо гардан авсан байна. Энэ тухай Х.Цагаанбаатар гавьяат Facebook хуудсандаа бичиж, баярт мөчийн гэрэлт зургуудаасаа ч оруулжээ.

Харин Э.Бадар-Ууган аваргын хувьд эмчилгээ хийлгэхээр саяхан Өмнөд Солонгосыг зорьсон тул дипломын баяртаа ирж амжаагүй байна. Дашрамд, тэдний хамт жүдо бөхийн олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин Эрх зүйчийн ангийг төгссөн байна. Хуульчдын эгнээг тэлсэн спортынхондоо баяр хүргэе.

С.ЦЭЛМЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж