Улмаар гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрснээр Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан ч үүнээс өмнө уг төслөөр завсарлага авсан тул хуулиа мөрдөж завсарлагыг цуцалсан нь энэ юм. Учир нь намын бүлэг УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар нэг л удаа завсарлага авах эрхтэй. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар батлах ажилд ороод байна.