Монголын хөлбөмбөг 181 дүгээрт эрэмбэтэй

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөг 181 дүгээрт эрэмбэтэй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Энэхүү чансаанд Монголын хөлбөмбөг 181 дүгээр байрт бичигдсэн байна. Өмнөх чансаагаар манай улс 180 дугаар байрт бичигдэж байсан ч энэ удаа нэг байр ухарсан байна. Монголын хөлбөмбөг Бермуд, Мауритиус, Куракао, Вануати зэрэг улсуудын ард бичигдэж, Фижи арал, Самоа, Багамын арлуудтай өрсөлдөж байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 207 орон гишүүнчлэлтэй. Манай улсын хөлбөмбөгийн холбоо 1959 онд байгуулагдаж, 1997 онд шинэчлэн зохион байгуулагдсан. 1999 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн юм.

ФИФА-гийн шинэчилсэн чансааг 2008, 2012 оны Европийн аварга, 2010 оны дэлхий аварга Испанийн шигшээ баг тэргүүлж байна. Харин Ази тивээс Ираны шигшээ баг 33 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдоно.

ФИФА-гийн шинэчилсэн чансаагаар,      

  1. Испани 1507 оноо
  2. Герман 1318 оноо
  3. Аргентин 1251 оноо   
  4. Колумб 1200 оноо
  5. Португал 1172 оноо
  6. Уругвай 1132 оноо
  7. Итали 1120 оноо
  8. Швейцарь 1113 оноо
  9. Нидерланд 1106 оноо
  10. Бразил 1102 оноо
  11. Бельги 1098 оноо
  12. Грек 1055 оноо
  13. Англи 1041 оноо
  14. АНУ 1019 оноо
  15. Чили 1014 оноо
  16. Хорват 971 оноо
  17. Зааны ясан эрэг 918 оноо
  18. Украйн 907 оноо
  19. Босни Герцеговин 899 оноо
  20. Франц 893

… 181. Монгол 49 оноотой байна.  

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж