Дакар раллийн арав дахь өдрийн гараа Чилийн Икике хотоос Антофагаста хүртэл 631 км замд болсон байна. Энэхүү гараанд уралдааныг тэргүүлэгч Испанийн Хуан Барреда Борт 04:42:14 цагийн амжилтаар тэргүүлсэн байна.
Арав дахь өдрийн гараанд манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар 56 дугаар байрт шалгарснаар тэмцээнийг нийлбэр дүнгээр 62 дугаар байрт дэвшлээ. 2014 оны Дакар раллийн мотоциклийн төрөлд 173 тамирчин өрсөлдсөн билээ.
Уралдааны 11 дэх өдрийн гараа Чилийн Антофагаста хотоос Эл Салвадорь хүртэл 605 км замд болно. 2014 оны Дакар ралли 13 гараанаас бүрдэнэ. Тамирчид 13 гараанд 8500 км зам туулж барианд орох ёстой. Одоогоор тамирчид 7400 км орчим км замыг туулаад байна. 12 дахь өдрийн гараа Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена, 13 дахь өдрийн гараа Ла Серенагаас Валпарайсо хүртэл үргэлжилнэ. Автоспортын олимп гэгддэг Дакар раллийн энэ жилийн аварга Чили Улсын Валпарайсо хотноо нэгдүгээр сарын 18-нд тодрох учиртай.
Гэрэл зургуудыг “Dakar rally Mongolia” фэйсбүүкийн хуудаснаас авлаа.