
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг нэгдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргасан билээ. Тэгвэл энэхүү цэргийн бүртгэл дуусахад ердөө тав хоног үлдсэнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас сануулж байна. Тус дүүргийн цэргийн насныхан буюу 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд хорооныхоо Засаг даргын ажлын албаны байранд очиж бүртгүүлэх боломжтой аж. Амралтын өдрүүдэд ч бүртгэл үргэлжлэх бөгөөд бүртгэгч нар 9-20 цагт ажиллах юм байна.
Г.ДАРЬ