
Нэгэнт л хийж бүтээж байгаа нь олон нийтийн нүдэн дээр ил байхад Ерөнхий сайд нь бөөн хамгаалалтаа дагуулж очиж, тууз хайчиллаа гээд тавьсан зам нь батжиж, гаргаж байгаа үзэсгэлэнгийн бүх зүйл нь хямдарчихгүй шүү дээ. Ерөнхий сайдыг хийж бүтээсэн зүйлгүй гэж хэлэх гэсэнгүй. Харин таны шоу чинь ихдээд, тууз хайчлах тань олдоод байна л гэсэн юм. Өнөөдөр л гэхэд Дүнжингарав худалдааны төвд нээгдээд буй Цагаан сарын үзэсгэлэн дээр очиж тууз хайчлаад, өөрөө бараг бүх барааг нь өмсч рекламдаад авна лээ.
Ш.ОЧ