Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд дуурийн театрын уран бүтээлчид Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Өнөөдөр дуурь бүжгийн эрдмийн театрынхан уг бүтээлийнхээ талаар урьдчилсан мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “Диваажин энд байна” уран бүтээл дээр ажиллаж буй уран бүтээлчид хэвлэлийн хуралд оролцсон юм.Тус балетын гоцлол бүжигчинээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, дуурийн театрын гоцлол балетчин, соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа гэнэ.
Бүжгэн жүжгийн урлаг нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь маш тодорхой байдаг билээ. Харин модерн балетын хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодогоороо онцлогтой юм байна.