Иргэд ойг эзэмших эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Иргэд ойг эзэмших эрхтэй боллоо

Байгаль, орчин ногоон хөгжлийн яам, Сангийн сайдын хамтарсан тушаалаар иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхтэй болжээ. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ч эзэмшлийнхээ болон ойн сангийн бус газарт зориудаар тарьж ургуулсан ойгоо өмчлөх эрхтэй болж байгаа юм.  Гэхдээ өмчлүүлэх таримал ойн хэмжээ 0.5 га-гаас багагүй байх, тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж ургуулсан, найм бас түүнээс дээш настай байх гэнэ. Тарьсан ойгоо огтлохыг уг шийдвэрээр хоригложээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж