Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

“Ерөнхий сайд 30 минут” уулзалт өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд боллоо. Жил бүр Засгийн газраас Цагаан сарын өмнө зохиогддог  “Монголдоо үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл нар оролцлоо.Сүүлийн найман жилийн турш Цагаан сарын баярын өмнө зохион байгуулж буй уг үзэсгэлэнд энэ жил 700 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцож байгаа аж.

Мөн энэ жилийн үзэсгэлэн “Дүнжингарав” худалдааны төв, “Мишээл экспо” төв гэсэн хоёр газарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ, “Бид Цагаар сарын баяр болохоор эрээний барааг худалдан авдаг байсан бол сүүлийн жилүүдэдиргэд эх орныхоо бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдааны үеэр дөрвөн тэрбум орчим төгрөгийн худалдаа хийсэн байсан. Тиймээс энэ жил Цагаан сарын бэлэг сонгохдоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авалт хийхийг уриалж байна” гэсэн юм. Энэ жил Засгийн газраас дотооддоо үйлдвэрлэе уриаг дэвшүүлэн үндэсний үйлдвэрлэгчдэд нэг их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Монголд үйлдвэрлэх, дотооддоо болон гадаадад бүтээгдэхүүнээ гаргахаар 200 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрийн саналаа ирүүлээд байгаа аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж