“Оюутолгой”-н асуудал удахгүй шийдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н асуудал удахгүй шийдэгдэнэ

“Оюутолгой”-н далд уурхайн  бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаас шалтгаалж гацаанд орчихоод байгаа билээ.  Тэгвэл энэ асуудал энэ сарын сүүлчээр шийдэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна. Учир нь “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Да.Ганболд “ Далд уурхайн санхүүжилтийн асуудал нэгдүгээр сарын эцсээр шийдэгдэж магадгүй. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 6.6 тэрбум ам.доллар болж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  Түүний хэлснээр “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн асуудлуудийг шийдвэрлэж байгаа. Гэхдээ усны хэрэглээ, зардалын өсөлт зэрэг асуудлаас болоод  далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдож буйг ярьжээ. Энэ онд тус компани 2.6 тэрбум ам.долларын ашиг олохоор төсөвтөө суулгасан юм. 

 Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж