60 мянган доллар хулгайлсан этгээдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

60 мянган доллар хулгайлсан этгээдийг саатуулжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирлын өрөөнөөс 60 мянган ам.доллар бүхий цүнх алдагдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гарсан.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, шалгаад өчигдөр  их хэмжээний мөнгө  хулгайлсан  55 настай Б гэгчийг баривчлан саатуулжээ. Тэрбээр хулгайлсан мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авсан болох нь тогтоогдсон  байна.  Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Тэднийг зохион байгуулалттайгаар хулгайн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж