Удахгүй шинэ мөстлөгийн үе эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Удахгүй шинэ мөстлөгийн үе эхэлнэ

Дэлхий ертөнц ээлжит мөстлөгийн
үедээ орж байгаа аж. Ийм мэдэгдлийг Японы нэрт далай судлаач Мототака Накамура
хийсэн байна. Удахгүй дэлхий дээр асар ихээр хүйтрэх тул мөсөн давхарга
өнөөгийн халуун орнуудад ч шахаж хүрэх бололтой. Ийм үзэгдэл өмнө нь дэлхийн түүхэнд
гарч байсан юм. Эрдэмтэд дэлхийн цаг уурын төлөв байдалд олон жилийн туршид
ажиглалт хийсний дүнд ийм зүйл болох өндөр магадлалтай гэж өгүүлэв.

Нийтдээ энэ дэлхий дээр мөстлөгийн 15 үе болж байсныг тэд онцолжээ. Нэг үе нь
10 мянган жил үргэлжилж байсан гэнэ. Өдгөө бид ээлжит мөстлөг хоорондын үеийн
төгсгөлд амьдарч байгаа учраас дараачийн мөстлөгийн үе рүү шилжихэд бэлэн байх
ёстой аж.

Ер нь сүүлийн жилүүдэд нарны идэвхжил огцом буурч байгаа юм. Энэ нь дэлхийн
далайн усны хэм унахад хүргэх аж. Үүнээс улбаалан дэлхий дээр огцом хүйтрэл
болох гэнэ. Харин үүнийг эсэргүүцэгчид чамгүй олон байгаа билээ. Тэд дэлхий
дээр хүйтрэх биш харин ч хэт дулаарал болно гэж зөрсөөр байна. Одоогоор шинжлэх
ухаан тэдний хэн нь зөв яриад байгааг нотлож чадахгүй байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж