Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ 32 хувиар буурсан байна

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ 32 хувиар буурсан байна

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн оны нийт арилжааны хэмжээ 47.1 тэрбум төгрө­гөөр буюу 32.57 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, 2012 оны турш Мон­голын хөрөнгийн бирж дээр 144.7 тэрбум төг­рөгтэй тэнцэх хэмжээний хувьцааны арил­жаа хийгдсэн байгаа бол 2013 оны хувьд харьцангуй бага буюу 97.6 тэрбум төгрөг болж буурчээ. Өнгөрсөн оны нийт арилжааны дүнг задлаад харвал 254 удаагийн арилжаагаар 134 компанийн 65.8 сая ширхэг хувьцааг худалдаалсан байна. Харин Засгийн газрын бондын хоёрдагч зах зээлийн арилжаагаар өнгөрсөн онд жилийн 7.8 хувийн хүүтэй, 10 мянган ширхэг бондыг нэг тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж дээр арилжсан нийт үнэт цаасны үнийн дүн 98.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа төдийгүй нэг өдрийн дундаж үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 33.6 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржээс арилжсан ширхэг болон үнийн дүн гэсэн хоёр үзүүлэлт дээр үндэслэн хамгийн эрэлттэй байсан 30 хувьцааг гаргажээ. 2013 оны хувьд хамгийн идэвхтэй арилжсан 30 үнэт цаасны жагсаалтыг АПУ компанийн хувьцаа аль аль дүнгээрээ тэргүүлсэн байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж