Сар шинийг тохиолдуулж буухиа автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Сар шинийг тохиолдуулж буухиа автобус үйлчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны дагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргах юм. Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад явж, 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих гэнэ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж