шат дараалласан ажлуудыг хийсний үндсэн байгуулагдсан гэнэ.
Нийтийн тээвэр болон агаарын бохирдол улс орны хэмжээнд шийдвэрлэх асуудлуудын тоонд зүйт ёсоор орж буй энэ үед “Экобус” ХХК Монголдоо автомашины үйлдвэр байгуулан, байгаль орчинд ээлтэй стандарт бүхий автобус үйлдвэрлэж байна. Монголд угсарч, үйлдвэрлэж буй автобусны нээлт, олон нийтэд танилцуулах ёслол өнөөдөр “Экобус” ХХК-ийн автомашины үйлдвэрт боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, анхны автобусыг үйлдвэрлэгчдэд, Монгол инженерүүддээ амжилт хүссэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, “Номин Холдинг” группийн зөвлөх, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн J-800 маркийн автобусны нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
-Монголчууд эх орондоо автомашины үйлдвэр анхлан байгуулж, автобус угсарч, үйлдвэрлэж эхэлсэн нь тун сайн мэдээ. Бид шат дарааллаар хөгжүүлж, олон улсад өрсөлдөх ёстой. Үүнийг төр засгаас тодорхой хэмжээгээр дэмжих ёстой. Манай инженерүүд энэхүү автобусныхаа моторноос бусдыг эх орондоо үйлдвэрлэх боломжтой байгаа гэж байна. Мөн нэг автобус үйлдвэрлэхэд цаана маш олон ажлын байр бий болж байгаа нь сайхан мэдээ юм. Сая “Номин Холдинг” группийн зөвлөх А.Шагдарсүрэн гуайтай уулзахад автобус үйлдвэрлэхэд 20 орчим байгууллага, аж ахуй нэгж оролцож байна гэлээ.Монголын төр эх орондоо үйлдвэрлэгчдийг дэмжих цаг болсон. Гаднаас хөнгөлөлттэй авч буй зээл, бондуудыгМонголын үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулах ёстой. “Чингис”, “Самурай” бонд биш. Харин үйлдвэр, үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулах бондыг босгохоор шийдвэр гарч байна гэдгийг онцолсон юм.
Жилдээ 120 орчим автобус үйлдвэрлэх боломжтой
-Монгол орны цаг уур болон орчинд тохирсон, гагнамал металь хийцтэй, кузов хэсгийг дотооддоо бүрэн үйлдвэрлэж байгаа. Өвлийн улиралд цантдаггүй вакум цонхтой, аюулгүй байдал, жолооч, зорчигчдын тав тухыг хангасан давуу талтайгаар энэ автобус онцлогтой. “Экобус” ХХК жилдээ ийм төрлийн 100-120 автобус угсрах, үйлдвэрлэх боломжтой. Энэхүү автоусыг Монголдоо үйлдвэрлэснээр гаднаас импортолж буй том оврын автобус харьцангуй хямд үнэтэй байгаа. Мөн Монгол орны баялгийг зарж, олж буй валют гадагшлахгүй зэрэг эдийн хувьд нэмэр болох юм.
Ийнхүү манай инженерүүд Монголдоо том оврыг автобусыг угсарч, үйлдвэрлэж эхэллээ. J-800 маркийн автобус тун удахгүй үйлчилгээнд нэвтрэх гэнэ.